1. 19 ЖИЛИЙН ТУРШЛАГАТАЙ БҮТИ ХХК
Aqua Garden хотхоны ерөнхий гүйцэтгэгч "БҮТИ ХХК" нь 2004 онд барилга угсралтын чиглэлээр байгуулагдсанаасаа хойш Улаанбаатар хот төдийгүй, орон нутагт өнгө үзэмж нэмсэн олон чанартай барилга барьсан. Энэ удаагийн төсөл болох Aqua Garden цогцолбор хотхон нь бүх насны хүмүүст зориулсан чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин бүхий ногоон байгууламжтай, агаарын бохирдолгүй бүсэд байршилтай бизнес зэрэглэлийн хотхон юм. Бид чанарыг эрхэмлэнэ.
2. ХОТХОНЫ БАЙРШИЛ
Хотын А зэрэглэлийн бүсэд байрлах AQUA GARDEN цогцолбор хотхон нь бүгдийг нэг дор шийдсэн тул та хотхоноосоо гаралгүй бүх үйлчилгээг авах боломжтой юм. Бид таньд гэрээсээ тавхан минут алхаад л хүүхдийн парк, Шангри-Ла, Наадам центр, Төв цэнгэлдэх хүрээлэнд очих үнэ цэн бүхий байршлыг санал болгож байна. Хотын төвийн байршил таны үнэт цагийг хэмнэнэ.
3. ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ОРЧИН
Бид бяцхан хүүхдүүдээ бодолцож хотхоноосоо гаралгүй сургууль, цэцэрлэгтээ явах боломжийг бүрдүүлж өгч байгаа бөгөөд мөн автомашины хөдөлгөөнөөс бүрэн тусгаарлагдсан нас насны ангилалаарх тоглоомын талбай, хүүхэд салхилуулахад тав тухтай ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнг бүтээн байгуулж байна. Хотхоны нэгдсэн ухаалаг цогц шийдэлтэй тул та гэр болон ажлаасаа тоглоомын талбай дээр тоглож байгаа хүүхдээ камержуулалтын системийн тусламжтайгаар харах боломжтой. Хүүхдэд ээлтэй AQUA GARDEN хотхон.
4. БОДИТ ҮНЭ
Бид таньд үнэ цэн нь улам өсөн нэмэгдэх чанартай байрыг бодит үнээр санал болгож байна. Эрт захиалбал илүү хэмнэнэ.
5. ЧАНАРТАЙ МАТЕРИАЛ
Оршин суугчдынхаа тав тух, эрүүл мэндийг бодолцон хүний биед сөрөг нөлөөгүй олон улсын чанар станартын шаардлага хангасан европ брэндийн дотор заслын материал, тоноглол зэргийг суурилуулахаар төлөвлөж байна. Дэлхийн брэндийг таны гэрт.
6. ХИЙЦЛЭЛ
- Газар хөдлөлтийн 8 баллд тэсвэртэй
- Бүрэн цутгамал төмөр бетон хийцлэл
- Базалт чулуун хөвөн дулаалга
- Метал фасад
- М350 маркийн бетон хана
- Орос арматур
7. УСАН ПАРК
Хүүхдийн тоглоомын хэсэг, хиймэл давалгаа болон тогтмол урсацтай гол зэрэг 16 төрлийн усан гулгуурууд болон алжаал тайлах спа, түргэн хоолны хэсэгтэй. Өдөрт 5000 гаруй хүн хүлээж авах хүчин чадал бүхий битүү дээвэртэй усан парк юм. Бид дэлхийн усан паркын холбооноос баталгаажсан тоног төхөөрөмж үйлдвэрлэгчтэй хамтран металл карказан хийцлэлтэй бүтээн байгуулалтыг хийж байна.
8. СПОРТЛОГ ЭКО ХОТХОН
Эрүүл, тав тухтай амьдралын хэв маягийг таны гэр бүлд өгч чадах Aqua Garden цогцолбор хотхон нь
- Дугуй болон гүйлтийн зам
- Сагсан бөмбөг
- Теннисний талбай
- Усан оргилуур, ногоон байгууламж бүхий амралт зугаалгын цогцоор нь шийдсэн болно.